Орхон аймгийн дунд хугацааны бодлогын баримт бичигт эдийн засгийн тогтвортой өсөлтийг иргэн бүрдээ хүргэж дундаж давхарга зонхилсон, олон тулгуурт эдийн засагтай хот болно гэж туссан.

Энэ ажлын нэг хэсэг болгож технологи, инновацын төслүүдийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилготой “Эрдэнэт хөгжил 2021” Эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Форумд урилгаар оролцогчид 20 гаруй илтгэл тавьж, бизнесс эрхлэгчдэд шинэ боломжийг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна.