Холливудын од, Америкийн жүжигчин Стивен Сигал хэдэн жилийн өмнө ОХУ-ын иргэн болсон.

 

Тэрээр сүүлийн үед эх орондоо ойр ойрхон ирэх болсон бөгөөд Стивен Сигалаас салж буй гэх цуурхалыг дэгдээхэд хүргэж байв.

Энэ цуурхалд хариу хэлээгүй тэрээр хөтлөгч Э.Гантулга буюу Анууштай анх үерхдэг байсан гэнэ лээ. Мөн Монголд байхдаа Ододтой бүжиглэе шоуны шүүгч Баасантай хослон, Цэнгээнт бүжгийн хаан, хатан болж байсан нэгэн.
Цэнгээнт бүжгийн хатан хаан Б.Эрдэнэтуяа 2002 онд Стивен Сигалыг Монголд ирэхэд нь анх танилцаж, 2009 онд албан ёсоор эхнэр нөхөр болсон билээ. Тэд Күнз гэх ганц хүүтэй. Стивен Сигалын галыг манаж, нийгэмд идэвхтэй хөдөлмөрлөөгүй Б.Эрдэнэтуяа олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй.
Яруу найргийн авъяас багатай ч хэлэмгий хүн шиг мөр холбон шүлэг тэрлэдэг. Монголчуудаа гэрэл гэгээтэй, ажил хөдөлмөрч, амар тайван амьдрахыг ерөөн шүлэглэдэг Б.Эрдэнэтуяа нөхөртэйгөө анх танилцсан талаараа “Стивен 2002 онд Монголд ажлаар ирэхэд нь орчуулагчаар ажиллаж, танилцсан.
Анхны харцаар дурлаагүй, сайхан залуу байна даа гэж л бодсон. Гэрлэнэ гэж огт төсөөлөөгүй. Кинон дээрээ хатуу ширүүн ч амьдрал дээр их зөөлхөн хүн” гэж ярьж байсан билээ.