Монголын боксын холбоонд хамгийн дуулиан шуугиан тарьж олноо танигдсан тамирчин залуу бол Э.Цэндбаатар.

Тэрээр Токио 2020 олимпийн үеэр оноогоо луйвардуулж мэргэжлийн бокс руу урваж буйгаа илэрхийлсэн. Тэрээр хамгийн сүүлд өнгөрөгч 2021 оны 12-р сарын 27-нд WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө ОХУ-ын мэргэжлийн боксчин Сослан Баевтай тулалдаж үнэмлэхүй ялсан байдаг.

Тэгвэл тэрээр өнөөдөр 16 цагт Шангрила цогцолборт гавьяатын найраа хийхээр болжээ. Түүний найрын урилга олны анхаарлыг татаад байгаа юм.
Бусдын адил энгийн цаасан урилга биш, эко уутанд өөрийн зураг бүхий 10 мини шоколадтай урилга байх аж.