“Хувьсал” продакшны жүжигчин Уранчимэг буюу Урнаа ийн бичив.

Багш нар маань-Жүжигчин хүн олон олон дүр дээр ажилладаг ч жинхэнэ дүр бүтээнээ гэдэг чиний амьдралд ганц хоёр л тохиолдож, үзэгч,ард түмэн чамайг эсрэг ч бай эерэг ч бай тэр л дүрээр чинь хүлээн зөвшөөрч, хайрлан хүндлэх болно

гэдэгсэн…

Хэдий тийм байлаа ч дүр болгон өөрийн онцлогтой, өвөрмөц өөр өөр авир араншинтай, арга ажиллагаа нь хөрвөсөн, мөн чанар нь тодорхой байх нь бидний мэргэжлийн онцлог гэлтэй…

Тэр хөөрхөн царай, сайхан биеэндээ найдсангүй… Зүгээр л дүрийнхээ мөн чанар, дотоод шаталт , сэтгэл зүй дээр ажиллаж ЭТГЭЭД киноны эхнэрийн дүрд өөрийгөө өөр өнцгөөс харж,мэргэжлийн түвшнээ шат ахиулсан сайн тоглолтыг харуулж чаджээ…Сайн байлаа Сэлэнгэ Гэнс…👏🏻

Бага багаар чанартайгаар,ёс зүйтэйгээр,эрч хүчтэйгээр,урагшлаад л байгаарай.Амжилт..гэв.