Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус төвийн дараах ажилтнууд Авто замын салбарт өөрийн хийж бүтээсэн ажил үйлсээ үнэлүүлж Монгол улсын төрийн одон, медалиар шагнуулсныг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Захирал Р.Буд гардуулан өглөө. Үүнд:

“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор Онгийн гүүрийн төлбар авах цэгийн ахлагч Осорын Базарсад,

“АЛТАНГАДАС ОДОН”-гоор Барилга угсралтын хяналтын хэлтсийн дарга Манлайн Ган-Эрдэнэ,

“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар Жолооч Дамдингийн Баясгалантөгс, Ахмад замчин, төлбөр хураагч Өлзийгийн Уранчимэг нар шагнагдсаныг тус тус гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь их амжилтыг хүсэн ерөөлөө.

АЛТАН ШАР ЗАМЫН ӨЛЗИЙ БУЯН

ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ