“Түцний охид” “One night” “Рекит зэрэг кинонуудаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авч, найруулагчдад өсөх ирээдүй хэмээн дүгнэгдээд байгаа залуу жүжигчин Т.Бадамжав буюу Жерри өдгөө “Эмоци” хамтлагт харьяалагддаг. Өдрөөс өдөрт өөрийнхөө авьяас гоо үзэсгэлэнг үеийн уран бүтээлч бүсгүйчүүдээсээ давуу гэдгийг харуулж яваа тэрбээр нөхөр хүүгийн хамт амьдардаг.
Реклам сурталчилгааны саналд багагүй дарагдах болсон жүжигчин бүсгүйн хувьд нөхрөөрөө ихээхэн бахархдаг. Түүнийхээ хайр халамжинд бөмбөрч буйгаа цахим хуудаснаа үргэлж илэрхийлдэг. Тэгвэл сүүлийн үед Жерри нөхрийнхөө гарын хоолоор цахим хуудсаа чимэх болж, хоолных нь “улаан фен” гэдгээ ч илэрхийлж амжжээ.
Сонирхуулахад, түүний ханийг Хосоо гэдэг бөгөөд тогооч мэргэжилтэй нэгэн. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт хүч үзэх болсон гэсэн шүү.