Монголын олны танил эрхмүүдийн ам хуурайгүй магтан сайшааж, азтан тодруулж шагнаад байдаг “Талын монгол” брэндийнхэнд гадаад, дотоод дахь монголчууд ам муутай байдаг болжээ.


Green group-ийн үйлдвэрлэдэг “Талын монгол” брэндийн үхрийн борцыг онлайн захиалгаар улс хооронд дамжуулан захиалан авсан иргэн өөрийн цахим хуудаснаа “Сая Монголоос ирэхдээ борц авчирсан, задлаад идэх гэтэл бөөн өөх, хальс, хэдэн мод… Одоо дахиж танайхаас борц авахгүй! Нэг удаад 40 мянга орчмоор төгрөгөөр авса. Хүн хуураад яаж цаашаа явахав дээ” хэмээн бичжээ.
Учир нь тус брэнд үхрийн борцныхоо рекламны зургийг өөх хальсгүй, 400гр-аар савласан цэвэр борц хэмээн сурталчилсан ч бодит байдал дээрээ хальс өөх ихтэй, хунчир нь бараг савлагдсан бүтээгдэхүүнийхээ 50 хувийг эзлэхээр их хэмжээтэй байгааг уншигч та анзаарч буй байх.
Ёстой л “фэйсбүүк дэх зураг шигээ бай л даа” гэдэг шиг рекламныхаа зураг шигээ байвал иргэд үйлчлүүлэгчид ийнхүү бухимдаж, үйлчилгээнээс татгалзахгүй байсан биз ээ.

 

Олны танилуудад өгч рекламдуулдаг их төсөв мөнгөө, брэндийн бүтээгдэхүүний чанартаа зарцуул л даа, “Талын монгол” брэндийнхэн минь ээ.