Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог бүсгүй хүмүүсийн дотоод сэтгэлийг засах олон чухал зөвлөгөө өгдөг.
Тэгвэл үзмэрч бүсгүйн энэ жилийн наадмын гоёлыг сонирхуулж байна. Хэзээд хээнцэр чамин тэрбээр улаан шүрэн тоног, шигтгээ бүхий шижир алтан эдлэл, гоёл чимэглэлээр энэ жилийнхээ наадмын өнгийг тодорхойлсныг бид онцолж байна. Түүний эдлэл хэрэглэлээс гадна дээлийнх нь загвар, өнгө бусдаас онцгой байгааг уншигч та анзаарсан биз ээ. Алтан нарны шар өнгийг дээлэндээ шингээсэн тэрбээр европын тансаг даашинзны мөрийг дээлийн загвартаа оруулсан нь тун дэгжин харагдуулж байлаа.