Монголд 30 гэр бүл л баян бусад нь ядуу гэх яриа байдаг. Тэгвэл Монголын тэргүүн баячуудын гэр бүлийн нэг гэгдэх Н.Номтойбаярынхан энэ жил өнгөтэй бөгөөд аз жаргалтай наадаж байна. Тодруулбал өрхийн тэргүүн Нямтайшир гэргийн хамт усан цэнхэр өнгөтэй дээлээр, ач хүү гэгдэх Н.Мөнгөншагай нь цол нэмж, эхнэртэйгээ шаргал өнгийн дээлээр ижилсэнхэн гангарчээ. Харин ганц охин Н.Цэлмүүн нь нөхөртэйгөө ижилсэлгүй цэнхэр өнгийн дээлээр гангарсан харагдана лээ.

Н.Мөнгөншагайн хувьд наадмын өмнөхөн Ахмад цолтой болж хатагтай Хулан хөл нь газар хүрэхгүй баярлан, баярын сэтгэгдлээ “”9 жилийн өмнө дэд ахлагч цол зүүгээд цэргийн тангараг өргөж АНУ-ын West Point гэгдэх дэлхийн хамгийн өндөр шалгууртай цэргийн их сургуульд сонсогч болж билээ. Төгсөж ирээд офицер цолоо зүүгээд өөрийн хүсэлтээр цэргийн албыг анхан шатнаас нь, Зэвсэгт Хүчний 084-р ангиас ажлынхаа гарааг эхэлж байсан нь саяхан. Афганистанд НАТО-гийн “Шийдвэртэй Дэмжлэг” ажиллагаанд оролцож ангийг нь Бригадын Генерал Брүтз нь ингэж үнэлсэн байдаг: хүнд хэцүү нөхцөлд амжилттай үүрэг гүйцэтгэсэн Монгол цэргүүд шиг цэргийн баг энэ баазад байхгүй, та бүхэн энэ баазын 3000 гаруй олон улсын цэргийн албан хаагчдын амь насны баталгаа болсон шүү” гэж хэлээд Монголоор “Маш их баярлалаа” гэж хэлсэн гэдэг. Миний хүүтэй өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж, амьдралын мөчийг хуваалцаж байсан хүмүүст болон Улс эх орныхоо төлөө идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь шударгаар үнэлсэн Батлан Хамгаалах Яамны сайд, удирдлагууд, Гадаад Харилцааны Газрын хамт олонд нь чин сэтгэлээсээ баярлалаа! Монгол цэргүүдийн тэвчээр хатуужил, хүнд хэцүүг давах чадвар, Цэргийн байгууллага, Цэргийн хүмүүс үнэхээр өөр гэдгийг мэдэрч ирлээ, дахин баярлалаа!. Монгол цэргийн хийморь сүлд яруу алдар үүрд мандан бадраг! ” хэмээн хуваалцсан байх юм.

Нямтайширынхан гэхээсээ илүүтэйгээр МАК, Номтойбаяр нараар овоглогдох болсон тус гэр бүлийнхэн үнэтэй чамин дээлээр бус энгийн дээлээр гоёсныг хүргэж байна.