Монголын хамгийн их сенсацитай амьдардаг бүсгүйчүүдийн нэг бол Нара. Өдгөө Түнхэл тосгонд дуулиан шуугиантай амьдарч буй тэрбээр хэдхэн хоногийн өмнө “говийн бор залуу”-гаасаа жирэмсэн болсноо зарлаж, өнөө маргаашгүй төрөх дөхснөө цахим хуудаснаа нийтлэсэн.

Тэгвэл түүний удахгүй төрөх үрийн аав нь 2004 онд төрсөн өдгөө 18 настай залуу байдаг гэнэ шүү.


Түнхэлд газрын асуудлаар хэл ам татлаад буй Нарагийн шинэ “нөхөр”-ынх нь хойд аав нь 1985 онд төрсөн бол, ээж нь 1986 оны бүсгүй байдаг аж.

Эндээс дүгнэхэд, дуучин Нарагийн “хэл амтай” хадмууд нь Нарагаас даруй 3-4 насаар дүү хүмүүс байх нь. Нара нь 1982 онд төрсөн өдгөө 40 настай юм.