Монголын хамгийн том загварын шоу “Floraison High fashion show 2023” өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 26-нд “The Corprate convention center”-т боллоо.

Тус шоугаар 12 загвар зохион бүтээгчийн 200 гаруй бүтээлийг танилцуулсан юм. Уг шоугаар энгийн тансаг, чамин дэгжин гээд бүх төрлийн загварыг харуулахаас гадна удахгүй болох шинэ жилийн даашинзны загвар, чиг хандлагыг тодорхойлсон гэхэд болно.

Хоёр дахь жилдээ болох гэж буй энэхүү шоунд Монголын топ моделиуд, үе үеийн тэргүүн миссүүд оролцсон бөгөөд Монголын Үсчин, гоо сайханчдын холбоо, Загварын холбоо зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулсан гэдгээрээ онцлогтой.
Тус шоуны үеэр манай папараци дуранд өртсөн олны танил, онцгой хүмүүсийн гэрэл зургийг фото сурвалжлаагаараа  хүргэж байна.