Өөрийгөө монголын хамгийн шударга хүн хэмээн тодорхойлдог улс төрч бол Ж.Батзандан. Өмнөх сонгуулийн үеэр “Шударга ёс” нэртэй нам хүртэл байгуулж попорч явсан тэрбээр архи ууж, буудалд хоноглосон буудлынхаа төлбөрийг төлөхгүй өнөөг хүрч байгаа аж.
Уг үйл явдал өнгөрсөн сарын дундуур болсон бөгөөд хоноглосон буудлынхаа төлбөрийг төлөхгүй мурьж алга болсон байх юм. Төлбөр тооцоо нь 250 гаруй мянган төгрөг гарсан бөгөөд өдгөө тус буудлын ажилтан эмэгтэйн цалингаас суутгах хэмжээнд асуудал томорчээ.
Шударга ёс ярьж, шаарддаг хуульч, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан гуай жирийн иргэн, түүний ажилладаг аж ахуйн нэгжийг хохироохоо болино уу. Ийм хүн шударга байж, шударга ёс тогтоож чадах уу.

Ташрамд дурдахад, Ж.Батзандан, түүний туслахаар ажиллаж байсан Г.Аюулгүй нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж л байгаа юм билээ шүү. Г.Аюулгүйн нэр дээрх “Азийн бамбар” гэх компани Хөгжлийн банкнаас “Капитал” банкаар дамжуулан их хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ төлөөгүй хэрэгт холбогдсон. Ж.Батзандан, Г.Аюулгүй нар “Капитал” банканд хамт очоод 12.6 тэрбум төгрөгийн зээл аваад сүүлдээ компаниа дампууруулсан байдаг.

 

Тэдний авсан зээл өдгөө хүү, алданги, торгуультайгаа нийлээд 17-18 тэрбум болоод байгаа гэсэн. Энэ төлбөрийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сахиулагчид төлүүлж л байгаа юм билээ.