Дэлгэцийн урлагт өнгөрсөн баасан гаригт “Монгол” нэртэй шинэ кино үзэгчдийн хүртээл болж эхэлсэн нь олны анхаарлыг татав.

Учир нь тус киногоороо жүжигчин С.Амарсайхан монголчуудын дүр төрх, эрт болон эдүгээ цагийн аж байдал, хүний мөс чанар, ухамсар ухаан, өв уламжлал, харилцааа хандлагыг харуулсан нь олон хүнийг “юм” бодоход хүргэсэн гэхэд болсон.

Тэгвэл тус киноны нээлтийн үеэрх гэрэл зургаас уншигч танаа хүргэж байна. Киноны нээлтэд энэ цагийн хамгийн алдартай, олны танил гэх бүхэн хүрэлцэн ирсэн харагдсан шүү.