Хоёрхон жилийн өмнө цар тахлын цаг үед дөнгөж төрсөн эхийг халдвар авсан хэмээн амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ өвлийн хүйтэнд углааштай нь гаргаснаараа УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар эхлээд огцорч, араас нь У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа.

Харин бид энэ зун хэд хэдэн удаа үерт автаж, олон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө эвдэрч сүйдэж байгааг харлаа. Гэсэн ч хүний амь эрсдээгүй болохоор авлига хорооллыг нураа, үер уснаас сэргийлэх арга хэмжээ аваачээ гэж үглэхийн зэрэгцээ Д.Сумъяабазар тэргүүтэй нийслэлийн дарга нарыг огцор хэмээн үглэж байв.
Харин уржигдар /2023-08-05/ Дарь эх орчимд орсон борооны улмаас дөрвөн хүний амь нас эрсдэж, ээж охин хоёр цахилгаанд цохиулан нас барсан бол 10 сартай хүүхэд үерт урсаж, 40 орчим насны хүн гэртээ живж өөд боллоо. Үүнээс гадна 246 айл, 13 ААН усанд автсан бол 13 айл, 105 машин үерт урссан байна. Өнөөдрийн байдлаар нэн яаралтай нүүлгэх шаардлагатай долоон айл, үерт өртөх эрсдэлтэй 228 айл байна.

Өнөөдөр үерийн гамшиг болсон газарт нөгөө л Онцгой, цагдаа, тохижилт үйлчилгээ, УБЦТ, цэргүүд ажиллаж байна. Үерийн дараах нөхөн сэргэлт хийж газарт нь ажиллаж байгаа хүмүүсийн харшил хөдлөх, бээлий нь урагдах, ам цангах ядрах зэрэг нь дарга нарт нэг их хамаагүй байгаа бололтой. Онцгой байдлын алба хаагчид унталгүй 40 гаруй цаг болсон ч гөлийсэн чигээрээ гүрийгээд ажиллаж байгаа бол тэдэнд туслах ёстой зарим нэг нийслэлийн хурган дарга нар хоол эргүүлж, зүгээрийг хийсэн шигээ л сууж байх жишээтэй.

ТҮК-ийн ажилчид дайчлагдан халуун нартай өдөр даралт нь ихэссэн ч ажиллаж байна.

Эр цэргийн албанд явсан хөвгүүдийг тэнд мөн л ажиллуулж байна. Хоол, ус тааруу тэднийг жинхэнэ утгаар нь шантартал ажиллуулж байгаа бөгөөд нэг хүнд дөрвөн бээлий гэж байгаа ч бээлий нь ажлын ая даахгүй урагдаж зарим тохиолдолд “улаан гараараа” л ажиллаж байна.

Дарга нар харин үер болсон газарт дарга нар нь камертай ирж тухайн газар ажиллаа гэх албан мэдээний зураг бичлэг хийлгээд “сураггүй сарних” жишээтэй.
Гамшиг болсны дараа хотын дарга Даншиг наадмаа орхиод ирлээ хэмээн pr багийнхнаараа сүрийг үзүүлэв. Өчигдөр /2023-07-06/ Засаг даргын нөөц хөрөнгөнөөс талийгаач болсон хүмүүсийн ар гэрт тус бүр хоёр өрөө байр өгнө гэв. Улмаар хэдэн хорооны засаг дарга нарыг эрүүгийн хэрэгт шалгуулна гэв.

Уучлаарай Д.Сумъяабазар дарга аа!!! Буруу бодоод байна!!! Засаг даргын нөөц хөрөнгө гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө шүү!!! Ажлаа аваад гурван жил болж байгаагаараа засах боломж байхад засаагүй ажлаа хийж чадаагүйгээрээ өөрийнхөө халааснаас наад мөнгөө гарга. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засах боломж байгаагүй биш байсан. Засаагүй. Харин ч засаж байгаа нэртэй Авлигал хороолол зэрэг газарт “найр тавьж” давж заалдахгүй орхисныг түмэн олон харлаа.


Засаж залруулаагүйгээс чинь болж ДӨРВӨН ХҮН өөд боллоо.

Цаашид энэ сард бороо хур элбэг орно. Тэр үед ХУД, БЗД, СХД-т мөн л үерт автах эрсдэлтэй байгаа. Дахиад хүний амь эрсдэх, эд хөрөнгө урсах эрсдэл байна.

Үүнээс урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийхгүй байгааг нийслэлчүүд харлаа.
ДАХИН ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСААР “НААДАХААСАА” ӨМНӨ ЗАЙЛЖ ҮЗ Д.Сумъяабазараа… Хотын даргаар ажиллах чадамжгүйг чинь нийслэлчүүд харлаа үзлээ.

Ёс зүй ухамсар гэж байдаг бол ажлаа өгөөд “хиамчид”-аараа магтуулахаа бодсон нь хамгийн зөв сонголт шүү!!!
Ажилдаа хариуцлага алдсан гэдгээрээ УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан ч мөн огцрох ёстой. Гэтэл хэнэг ч үгүй иргэд анхааруулсаар байтал үерт автлаа хэмээн өөрөөсөө хариуцлагыг холдуулах гэж хичээж байх юм. Мөн ажилчдаараа өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийн сэтгэгдлийг устгаж, хичнээн “өчүүхэн” хүн гэдгээ баталж, ажилдаа тэнцэхгүй болохоо ч харууллаа.
Туул гол руу бохир асгуулж байсан хүнээс нийслэлчүүд юу ч хүлээгээд нэмэргүй биз!!!
ХАРИУЦЛАГАА хүлээгээд ОГЦОР С.АМАРСАЙХААН!!!

Энэ мэт хариуцлагагүй хүмүүсээ огцруулж чадахгүй бол Л.Оюун-Эрдэнэ сайдаа та өөрөө ч гэсэн танхимаараа огцроорой.

А.Баярмаа