Хутагт хувилгаан байсан ч хууль тэгш үйлчилдэг гэдгийг шүүх өчигдөр /2024.01.31/ гаргасан шийдвэрээрээ батлав.
Тодруулбал, нүүрсний гэх хэрэгт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэрэгт Говийн IX ноён хутагт О.Данзанлувсантүдэв яллагдагчаар татагдаад байсан юм. Тэрбээр өчигдөр гэм буруутай эсэхээ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр дэнслүүлэн улмаар ял авсан.
Говийн IX ноён хутагт О.Данзанлувсантүдэвийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож, 450 мянган төгрөгөөр торгох ял оноосон. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.1 дэх заалтад зааснаар торгох ялаас түүнийг төлөхөөс чөлөөлөв.
Уг нь бурхны шашинд худлаа хэлэх нь хэлээр үйлдэх дөрвөн нүглийн нэгд тооцогддог. Харин хутагт хувилгаан хүн худлаа хэлсэн нь хуулийн дагуу нотлогдчихоор одоо нүгэлд тооцогдох эсэхийг бурхны шашинтай хүмүүс л хэлэх бизээ…