“Мөрөөдлийн театр”-ын хамт олон Д.Мэндсайханы зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар “Ээж ээ” жүжгийг 18 жилийн дараа үзэгчдэд “Тод хувцастай эмэгтэй” нэрээр дахин тоглож байна.

  Энэ уран бүтээл нь эмэгтэй хүнийг тод гялалзаж, хүчтэй амьдраасай, нийгэмд тодоор гялалзаасай гэсэн санааг харуулж чадсан бүтээл гэдгийг жүжигчид онцолж байсан юм.Гол дүрийн жүжигчдийн хувьд СТА О.Энхтуул ,СТА Г.Алтаншагай , СТА Г.Эрхэмбаяр , СТА Л.Сөрөлт , СТА Т.Баттулга ,СТА Ц.Алдармаа , СТА Ч.Баярмаа , Х.Намуун  гэх бүрэлдэхүүнтэйгээр тайзнаа тоглож байна.

Мөрөөдлийн театрын тайз, дэлгэцийн 23 дахь уран бүтээл болох тус  уянгын драмын жүжгийн нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.