Холимог тулаанч З.Шинэчагтага Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт бусдыг зодож танхайрсан байна. Улмаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна.

Уг хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд өнгөрсөн долоо хоногт болсон ч оролцогчийн хүсэлтээр хойшилсон. Улмаар гэм буруугийн шүүх хурал ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл буюу 2024.03.11-ны өдөр хүртэл хойшилсон юм.

Холимог тулаанч З.Шинэчагтагыг гэм буруутай гэж шүүхээс үзвэл 450 000 – 1 300 000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх болно.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.