Дуучин А.Хишигдалай: 14 хоног гахай, нохой, зүсэн зүйл, хэлэхэд хэцүү үгсээр хараалгуулсан…
…Ямар дуусаж өгдөггүй хэл амтай улс байдаг юм бэ, бурхан минь одоо зүгээр болиод өг. Сая гэртээ амарч байсан чинь … дугаараас залгаад “Намайг олж ална” гэнэ. Зүсэн зүйлээр нь харааж байна. Би ер нь нэг их шалчиганаад байдаггүй хүн. Намайг харааж байдаг, ерөөж л байдаг, тун тайван хүлээцтэй сонсдог. Ахаа та миний амьдарлаар нэг хором амьдарч үзээгүй байж олон юм битгий ярь. Та дэндүү завтай байна. Өөртөө хэрэгтэй зүйлд цагаа үр. Нэг гартаа ууж сууж байгаад гэнэт мэдрэл нь хөдлөөд дугаар олж молоод залгаж нтр. Та миний оронд 10 хүнээс ч тэвчиж үг сонсож, хараалгаж, доромжлуулаж чадахгүй.
Хадын оройгоор дууны хэл ам дуусахгүй юм. Гэхдээ тэр дуу хит болсон, баярлалаа. Эцэст нь одоо битгий давар.