Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цонхоороо тамхи татаж, ишийг нь хаяж буй бичлэг цацагдсан билээ.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.