Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр өдөр согтуу хүн гар буу гаргаж толгойд тулгаж, дарамталсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус мэдээллийг шалгахад өмнө нь архидан согтуурч найман удаа зөрчил гаргаж байсан, 54 настай эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоон, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж, шалгалтын ажиллагаа явуулж байна.