Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурал хойшлов. Тодруулбал, Г.Гантулгад холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулж 2024.4.16-ны 9 цагт товлолоо.
Хэргийн талаар эргэн сануулахад, Г.Гантулга нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.