Уншигч таны харж байгаа түмэн наст хээ бүхий цагаан хананы өмнө УИХ-ын гишүүд хэвлэлийн бага хурал хийж, ярилцлага өгдөг журамтай.

Харин энэ журам сүүлийн үед алдагдаж хэн дуртай нь хананы утгыг алдагдуулж байна. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан болоод байна. Тэрбээр сонгууль дөхсөн энэ цаг үед төрийн ордонд УИХ-ын гишүүдийн мэдээлэл хийдэг хананы өмнө “шүлсээ үсчүүлэн” мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн асан хүн одоогийн гишүүд шиг бүрэн эрх эдлэхээр санаархаж байхад ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН хараад л зогсов.

Ажлаа хий! ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫНХАН !!! Журмаа унш!! Хэрэгжүүл!! . Төрийн ордны тусгаагийнхан бөөнөөрөө солигдох байсан биз дээ.