Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй О.Оюунцэцэгийн үүсгэн байгуулсан “OOGII” брэнд Австриал тивээс хальж, Япон Солонгос зэрэг азийн орнуудын зах зээлд нэрийн дэлгүүрээ нээж, бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн.


Тэгвэл тус брэнд өөрийн нүүр царай болохоор моделийн эрэлд гарчээ. Энэ тухай тус брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг “Иймэрхүү төрхтэй нэг модел хайж байна. Зураг авалт Монголд хийгдэнэ. Олон Улсын сэтгүүлд гарах зураг. Шэйр хийгээд олон хүнд хүргээд өгөөч плийз манайхаан. Иймэрхүү төрхтэй найзуудыгаа таг хийгээрэй” гэжээ.


“OOGII” брэнд нь могойн болон үхрийн ширээр цүнх, гутал үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой.

Түүний брэнд цахим сүлжээгээр дэлхийн өнцөг булан бүрт зарагддаг юм.

“OOGII” брэнд өнгөрсөн оны есөн сарын хугацаанд нэг сая ам.доллараар үнэлэгдэх олон улсын бизнес болж чадсан.
Сэтгүүлч О.Оюунцэцэгийн хувьд өдгөө Австрали улсад зургаа дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа. Австралийн телевизээс ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр чанартай сайн бүтээгдхүүнийг бүсгүйчүүддээ хүргэхээр ажиллаж багагүй амжилтад хүрчээ.

Тэрбээр энэ онд Улаанбаатар хотод нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа аж.