Жүжигчин М.Баярмагнай хамгийн том баяраа тэмдэглэв

Хошин урлагийн “Маск” хамтлагийн жүжигчин М.Баярмагнай хоёр хүү, ганц охинтой.
Тэгвэл түүний хоёр хүү нэг өдөр төрж, ээж аавынхаа магнайг хагартал баяруулсан тухайгаа өчигдөр өөрийн цахим хуудаснаа бичжээ.


Тэрээр “Өнөөдөр манай гэр бүлийн хамгийн том баяр. 17 жилийн өмнө том хүү минь мэндэлж, яг 10 жилийн дараа дунд хүү минь мэндэлсэн билээ. Нэг өдөр, нэг цагт, нэг эх баригч, нэг орон дээр, нэг эмчтэй мэндэлсэн хоёр сайхан залуудаа.

Төрсөн өдрийн мэнд хүргэе. Аав ээж дүү гурав нь та 2-тоо хайртай” гэжээ.