Ээждээ өргүй шүү үр минь…

Үр минь чи ээждээ ямарч өргүй

Үнэгчилж байхдаа зүүдэлж ухаараарай хонгор минь

Үүрийн цолмон одноос уралдаж түүсэн сувд минь


Үнэгэн харанхуйн дунд үргэлж гэрэлтсэн нар минь

Үнэн зөвийн хорвоог өнгө оруулсан солонго минь

Үндэс нахиа хослуулан амь бүрдүүлсэн ургамал минь

Ангир сүүгээ залгилж байхдаа

Ангирын дэгдээхэйнээс томгүй явахдаа

Атганд багтам бурам шиг төрөхдөө л

Ангаахай үр минь ээждээ өргүй болсон шүү …

Хэвлийд минь зүүгдэж олдсон шүр эрдэнэ минь

Хээрийн салхинаас нууж дарсан сэвгүй эрхэс минь

Хээнцэр насыг минь намбаар сольсон хатан заяа минь

Хэнзхэн зүрхийг минь бүтэн болгон нөхсөн амин утас минь

Ээждээ өргүй шүү үр минь

Эргэж харах замаа л цагаан байлгаж амьдраарай …

Мөнхийн Ус