Дотроо байнга юм агуулж явдаг хүн өвчин зовлон тусах нь амархан

Хэний ч бай дотор нь байгаа зүйлийг нь гаргаж өгөх хүн байнга дэргэд нь байх ёстой юм


Нүд, ам шиг ярьж чаддаггүй боловч нүднээс маш их зүйлийг уншиж болдог

Хань чинь чиний өөдөөс харахдаа яаж тогтож харж байна гэдгээс нь юу ч яриулалгүй хамаг зүйлийг нь олж уншиж болдог

Хэлье гэхээр хэрүүл болчих гээд хэлж чадахгүй байгаа хүний дотор их зүйл оршдог

Угтаа бол тэр зүйлийг дотор нь оршуулалгүй гадагш гаргаж өгөхөд нь тусалж байгаа хүнийг л хань гэдэг

Хүний л эхнэр, эмзэг бүсгүйн заяа болсон хойно эхнэрийн маань дотор ямар нэгэн зүйл маш хурдан орчихдог

Нүдний харцнаас хальт харахад л эхнэрийн маань дотор ямар нэгэн зүйл болж дээ арга хэмжээ авч эргээд хэвийн байдалд оруулах эрчимт эмчилгээ хийж, сэтгэл сайхан болгох ажиллагаа хийхгүй бол горьгүй нь гэж л боддог

Эхнэрийн маань сэтгэл санааг тавгүйтүүлэх тэр зүйл нь надаас ч болсон бай өөр хэнээс ч болсон бай гаргах ёстой хүн нь хажууд нь байгаа тоонот гэрийн хос багана, ноён нуруу, насны ганц хань нөхрийн хувьд би л гаргах үүрэг хариуцлагатай гэж боддог

Ээжийнх нь өмнөөс үр хүүхдээ хөхүүлж чадахгүй ч эцэг хүний хувьд эхнэрийнхээ дотор орсон тавгүй зүйлийг ямар нэг шалтаг шалтгаан дурдалгүй гаргаж өгч нүдний харцыг нь тогтуун сайхан болгож өгөх нь эр хүн, ханийн эрхэм үүрэг

Хааяа биш байнга л хажуудаа байгаа сольж болохгүй цорын ганц ханийнхаа нүдийг сайн ажиглаж дотор байгаа зүйлийг нь гаргаж өгч байгаарай залуусаа

Bat Munh