Намайг Бат-Эрдэнийн Мөнхбат гэдэг. Энэ жил 30 нас хүрч байна. Гадаад улсад гацсан байгаа хүмүүсийн нэг юмаа би.

Дээрээс нь энэ монголд минь үнэн юм алгаа.

Би ч бас хорт хавдар гэдэг өвчинг хар залуугаараа тусаад Эмчилгээ хийлгээд явсаар байгаад багагүй хугацааг үдэж байна. Энэ хугацаанд муу сайн гэсэн олон л юм үзлээ, харлаа, сонслоо бас мэдэрлээ эрүүл байхад хэзээч анзаарч байгаагүй эсвэл тоож байгаагүй бүхнийг бие сэтгэлээрээ мэдэрч өнгөрүүлдэг юм байна.

Энэ хугацаанд хими эмчилгээтэй дархлаагүй байгаа болохоор Монгол улсдаа очоод хими эмчилгээгээ хийлгэх гэж явах гэж үзлээ танилгүй олны танил биш хахуульд өгөх мөнгөгүй болохоор намайг бол авч хэлцдэггүй юм байна иргээд холбогдоно гээд л таг. Элчин сайд консул гэж юу хийх ёстой яах гэж улс төлөөлж суудагаа үнэндээ л мэддэг царай алга.

Анх 2019 оны эхээр өвчиний оншоо сонсоод эмчилгээ эхлээд удаагүй, эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад эмчилгээ хийлгэж байгаа хүнд өвчтөнд нэг удаа улсаас туслах боломтойг мэдээд Элчин сайдын яаманд консулын ажилтан дээр очиход (нэрийг нь санахгүй байна) бага зэрэг шартсан эсвэл даралт нь ихэссэн байсан байх буурал толгойтой ах хэнд хамаатайн энд яах гэж ирсэн юм гэж надаас асууж байсан сонин шүү нээрээ.
Тэгээд ийм юм байна гээд хуульд заасны дагуу явж байна гэхэд. Оны эхээр төсөв батлагдаад удаагүй байсан үед санхүүжилт төсөв нь дууссан ямар ч боломжгүй намайг өргөдөл авч болохгүй гэсэн гэхдээ хүсээд байвал өргөдөл бичээд өг бүтэхгүй л байх шүү. Би нэг хүүхдэд 300мянган төгрөг авч өгөх гээд чадахгүй байж байна гэж билээ. Тэр үед юу гэж хэлэхээ ч мэддэггүй юм байна лээ.

. Би одоо ч Монголруугаа явах гэж бүртгүүлсэн хэвээрээ л байгаа нөгөөл нэг улиг болсон 5н шаардлагад хамрагдсан хүн хариу ирнэ гэж найдаад байж байгаа. Үнэндээ бас айж байна эмчилгээ маань цөөхөн хэдэн хоногоор л тасрахад миний хавдар маш хурдан явцтай олон газар үсэрхийлдэг 21 хоногт эмчилгээгээ хийлгэхгүй тасалчвал миний ч амь насанд аюултай нөхцөл үүсдэг.

Бусдын төлөө амьдарч чадахгүй бол ядаж л би намайг өдөр шөнөгүй хүлээж, өсөж өндийж буй ой хүрч буй нялх үрийнхээ төлөө, намайг гэсэн бяцхан зүрхтэй эцэг хүн үрийхөө төлөө амьдрах ёстой гэж бодож яваа жирийн нэг залуу байна.
Ядаж зөв шийдвэр бодлогын хүрээнд зөвхөн Монгол хүндээ хилээ нээгээд аваач.

Жич:

Үнэндээ тэр УОК нь яахаа учраа олохгүй байгаа бол надтай холбогд би заагаад өгий яацан хүмүүс тэнд ажил хийгээд байгаа гэдгийг ч ойлгохгүй юм.

Хамгийн хэцүү иргэдээ боддоггүй төрийн бодлого хоосон хийрхэлээс болоод бидний цөөхөн Монгол алдаж болохгүй хоногоо хоосон хорионд өнгөрүүлж, амиа алдаж буйд маш их харамсаж байна.
Яг үнэнлнэ, олон сар жилээр эмчилгээ хийлгээд мөнгөө барсан хүмүүс азаа үзээд л за дүүрч юмыг яаж мэдэх вэ гээд хоригдсон байж таараа.

Ийм нөхцөлд ядаж 14 хоног өгсөн бол хөөрхий тэр бүсгүй ядаж л 2 хоногт үрээ ганц ч болов тэврэх хугацаа байсан байна шдээ гэж бодохоос маш их шаналж байна!!!!
Өвчин туулж яваа хүн үрийнхээ төлөө яаж шаналдагийг биeэрээ туулж яваа хүний хувьд үүнийг тэсэлгүй бичлээ, ойлгоорой монголчууд минь.

Амьдралын төлөө хором хоромоор тулалдаж, тэсч яваа маниус шиг хүмүүс юу л гэж л өвчин аваачаад хайртай хүмүүсдээ өгөх вэ дээ!!!