Усны дусал мэт ижил ээж охин хоёр

“Номт”-ын нүүр царай болов.
Нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо охин А.Дэлгэрмаагийн хамт “Номт” брэндийн нүүр царай болов.


МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа авьяаслаг, чадварлаг нэвтрүүлэгчдийн нэг бол Б.Ичинхорлоо. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр нэлээд хэдэн кинонд дүр бүтээж, миссийн тэмцээнд оролцсон явсан сайхан бүсгүй. Олонд танигдаад удалгүй МҮОНРТ-д ажиллах болсон Б.Ичинхорлоо өдгөө үзэгч олны хүндлэлийг хүлээсэн чадварлаг нэвтрүүлэгч гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Түүний нөхөр болох Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг эхнэртээ туйлын халамжтай, хөрөнгө мөнгөө харамгүй зориулдаг хэмээн ам уралдан магтах нь бий.

Тэгвэл мисс бүсгүйн залгамж халаа болон түүний үзэсгэлэнт охин цахим орчныг шуугиалаад байна. Усны дусал мэт адилхан ээж, охин хоёрын зургаас сонирхуулъя.