ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Улсын хэмжээнд 14207 хүнд тандалт, судалгаа шинжилгээ хийлээ. Өнөөдрийн байдлаар 287 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 213 хүн эмчлэгдсэн. Сувиллын ажиглалтад 34 хүн байна. 15 улсаас ирсэн иргэдээс коронавирус илэрсний 194 нь ОХУ-аас ирсэн.

Халдвар авсан иргэдийн 70 гаруй хувь нь оюутан, 6-81 насныхан байна. 20-24 насны 114 хүнд халдвар бүртгэгдсэн. Улсын хэмжээнд зургаан лабораторид хоногт 1400-1600 хүнд коронавирусийн шинжилгээ хийх боломжтой.

Бид ДЭМБ-аас гаргасан эмчилгээний удирдамж болон улс орнууд өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж зөвлөсний дагуу эмчилгээ, тандалт судалгааг хийж байна. Ард иргэдийн дунд халдвар тархах эсэх нь цаг хугацааны асуудал. Иргэд амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах, олон нийт цугларсан газраар явахгүй байх зэрэг халдвараас сэргийлэх зөвлөмжийг алдахгүй дагахыг сануулмаар байна.

Манайд эмчлэгдээд эдгэрсэн 31 хүнээс дахин короновирус илэрсэн. 8-9 нь ажиглалтын 14 хоног нь дууссанаас хойш гурван удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан иргэдийг тусгаарлалтаас гаргасан.

Австралиас 48 хүн ирсэн. Тэр хүмүүс улсдаа шинжилгээ хийлгээд ирсэн. Одоо тусгаарлагдаж байгаа. Энэ хүмүүсийн шинжилгээний сорьцыг өнөөдөр авна гэлээ.