Б.Саранчимэг гишүүн Хужиртад сувилуулж явна

УИХ-ын гишүүний сэнтийд хоёр дахиа залраад байгаа хүн бол Б.Саранчимэг. Өмнөх парламентэд төрсөн дүүтэйгээ тохио нийлүүлэн сууж байсан тэрээр өдгөө Хужирт рашаан сувилалд амарч сувилуулж яваа аж.


Өдгөө 52 настай гишүүний хувьд ордонд “Эко” гишүүн гэж нэрлэгддэг. Түүний нөхрийг Д.Мөнхбаатар гэдэг. Түүний нөхөр нийслэлд нэг наст ургамал болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үр, суулгац нийлүүлдэг байсан. Улаанбаатар хот 2013 онд 315 сая төгрөгийг нэг наст цэцэгт зарцуулж, 2014 онд гурван га талбайд 500 сая орчим төгрөгөөр нэг наст цэцэг тарьсан. 2015 онд 200 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Тэгэхээр энэ хэмжээнийн мөнгөөр Д.Мөнхбаатар ОХУ-аас цэцгийн үр, суулгац зөөдөг байжээ.

Цэцгийн үр зөөж байсан Д.Мөнхбаатар мэргэжлийн гэх засгийн газрын эд эс нь болсон.

Тодруулбал эхнэр нь гишүүн болоод түүнийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “тэргүүн”-ээр томилуулж дөнгөсөн гэдгийг ярих хүмүүс байдаг. Мэргэжлийн бус томилгоо гэдгийг ч цахим ертөнцөд бичдэг юм билээ.