Трансжендэр Б.Солонго таван одтой зочид буудалд амьдардаг


“Soko’s QQ” дэлгүүрийн эзэн, трансжендэр мисс Б.Солонго монголын хамгийн үнэтэй гэгддэг Шангри Ла цамхагт амьдардаг oажээ.

Тэрээр “Намайг муулаад байдаг хүмүүст хэлэхэд би өөрийн хүч хөдөлмөрөөрөө нийслэлчүүдийн чимэг болсон Шангри Ла цамхагийн хамгийн дээд давхарт амьдардаг таван хүний нэг. Надад тансаг зэрэглэлийн хоёр орон сууц байгаа ч, ажилдаа ойр байхын тулд энд төвхөнөсөн” гэжээ.


Б.Солонгын хувьд тус зочид буудалд өөрийн нэрийн дэлгүүрээ ажлуулдаг. Тэрээр өөрийн оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнийхээ нүүр царай болдог.

Хамгийн сайн гэсэн бэлэн хувцас, гоо сайхны бараа бүтээгдэхүүн зардаг гэдгээ ам бардам хэлдэг.