“Rokit bay” хэмээх уран бүтээлчийг мэдэхгүй залуус ховор байх. Тэрээр уран бүтээлээрээ танигдахын сацуу бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн.

Түүний хувьд Make up artist С.Ану хэмээх бүсгүйтэй гэр бүл болон өдгөө тэд 2 хүүхдийн аав ээж болсон билээ.  Б.Идэр-Од  брэнд бүхий подкаст хийдэг тэрээр “Rokit bay”-г 20 дахь  дугаартаа зочноор урьжээ.

Тэрээр Би хүүхэдтэй болоод шууд тамхинаас гарсан. Одоо ерөөсөө бодогддоггүй. 5 жил ч гэсэн илүү амьдарч хүүхдүүдээ хармаар байна. Гараас нь удаан хөтөлж явмаар байна. Муухай үнэр үнэртүүлэхгүй хүүхдүүдээ үнсмээр байна. Найз залуутай болохыг нь харж, тэр залууг нь шалгамаар байна хэмээн ярьсан байна