ҮХЭЛ ҮНЭНТЭЙ ЭВЛЭРЛЭЭ…

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат Хантайшир дэвжээ, Начин -Тулгат дэвжээний бөх аймгийн шинэ залуу заан Даваанямын Бямбадорж 2020 оны 07-р сарын 29-ний өдөр идэр залуухан 21 насандаа таалал төгслөө.


Заан 16 насандаа сумын начин цол, 19 насандаа сумын заан цол, 21 насандаа аймгийн заан цолыг хүртээд ид түрэн гарч байсан шилдэг залуу хүчтэн байлаа.

Данхар том толгой өргөн шанаа тууш, зузаан өргөн цээж, бахим гар шуу, том өвдөг хөл гээл …Монгол бөхийн бүхий л шинж бүрдсэн төрмөл хүү байлаа.

Би Монгол улсын заан болноо л гэж ярьдаг байж тиймээ том цолтой том бөх болох хүү байсан.

Бид заан дүүгийн олон жил барилдах наадмыг үзэх, дээлийнх нь захыг мушгиж суух “өм” дутлаа ус, галаас хол яваарай гэж хэлэх ухаан байсангүй уучлаарай дүү минь.

Баян хайрханыхаа энгэрт домог болон мөнхөд амгалан нойрсоорой.

Баян хайрхандаа дахин эргэж төрөөрэй дүү минь.

Мөнх нойрсох аавдаа очдоо дүү минь.

Талийгаачийн ээж, дүү нар, төрөл төрөгсдөд болон хамт одсон багын найзынх нь ээж, дүү нар, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ