Хятадууд өнгөрсөн жилээс эхлэн адууны дэл сүүлийг өндөр үнээр худалдан авч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор үхсэн малынхаа хээлийг салгахгүй дэл сүүлийг огтолж аваачиж зардаг болсон бололтой.

 


Нэгэн эх сурвалж цахим хуудаснаа “Замд адуу унагалж байхыг хараад дөхөж очоод удаан ажиглав. Хөдлөхгүй бхаар нь ойртоод очтол унагны толгой бараг цухуйгаад эх нь үхчихсэн гүүний сүүл нь алга. Угаасаа ийм бсын бхдаа гэтэл адууны дэл сүүл их өндөр үнэтэй бгаа сурагтай. Ийм болчихсон амьтны сүүлийг огтолж бхдаа юу бодогдсон бол сэтгэл зүрх урагдаж, өр өмрөх…” гэжээ.
Монголчууд бид эрт дээр үеэс адуу морио молор эрдэнэтэй зүйрлэж ирсэн. Монголчууд бид адуу мал байтугаа хээрийн зээр, гөрөөсийг үр төлөө төрүүлж дийлэлгүй үхсэн байхад хүний ёс, байгалийн шүтэлцээг бодож эхийнх нь хээлийг салгаж тавьдаг уламжлалтай. Гэтэл мөнгө олж байвал монголоо алдах ч яамай гэдэг нь болж байх шиг.

Дашрамд дуулгахад, ангилал сорт, өнгөнөөсөө хамаараад хамгийн урт дэл сүүл дэлхийн зах зээлд 90 орчим мянган төгрөгийн ханштай байдаг байна. Аль ч улсад хамгийн үнэтэй нь цагаан адууны сүүл бөгөөд ширхэг нь барагцаагаар 400 орчим ам.доллар хүрдэг аж.