Монголын хамгийн баян өв залгамжлагч хөтлөгч бол МҮОНРТ-ийн диктер Н.Ундрал. Их засаг их сургууль болон эцгийн байгуулсан хэд хэдэн компанид хувь эзэмшдэг тэрээр хувийн хүмүүжил сайтай, даруу төлөв зантай гэдгээрээ олонд гайхагддаг.


Тэрээр “Миний нэг баримталдаг чанар гэх юмуу даа хэн нэгний хамгийн эмзэг сэдвийг нь хөндөхгүй байх юмсан гэж их хичээдэг. Гэтэл зарим хүмүүс шударга байх нэрийдлээр хүн гомдоож харагддаг. Бид бусдын сайн сайхныг нь хэлж чадахгүй юм аа гэхэд эмзэглүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй юм шиг ээ. Гэснээс нээрээ би ёстой хар хувцасладаггүй, надад зохидоггүй юм шиг санагддаг” гэжээ.