Тэргүүн охин гэр хорооллын хүүхдүүдэд зайрмаг тараав

Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун өнгөрсөн онд сан байгуулж, Тэрэлж дэх “Тэрэлж” зочид буудалд сангийнхаа нээлт, хандивын үдэшлэгийг гадны зочид голдуу хүрээнд, нууцхан хийсэн.


Хүүхдийн төлөө сайн үйлс, санаачилга өрнүүлэх “Намуун” сангийнхан өчигдөр гэр хорооллын хүүхдүүдэд зайрмаг тарааж баярлуулжээ. Мөн 159-р худаг дээр “Гурван найз” нэртэй зургийг зурж, хүүхдүүдэд хүсэл мөрөөдөл бэлэглэсэн тухайгаа Б.Намуун өөрийн цахим хуудаснаа оруулжээ.

Б.Намуун өнгөрсөн онд хүүгээ төрүүлснийхээ дараа өөрийнхөө нэрээр нэрлэсэн санг байгуулсан. Уг сангаараа дамжуулан Эх хүүхдийн эмнэлэг барихыг зорьж байгаа гэнэ лээ.


Сонирхуулахад, монголчуудад “Бүгдийг нь” киноны Ким Инха дүрээр танигдсан Өмнөд Солонгосын алдартай жүжигчин И Бён Хон тус хүүхдийн санд ихээхэн хэмжээний хандив өргөсөн гэдэг.