Швейцарын тансаг кино театр

Швейцарын “Cinema Pathé” гэх кино театр 2019 оноос VIP өрөөтэй болсон. Уг тансаг өрөө нь ортой бөгөөд орныхоо дэргэд тавиуртай аж.

Үйлчлүүлэгч 48.50 доллар төлөөд тухтай орон дээр кино үзэх боломжтой бөгөөд тасалбарын үнэнд уух зүйл болон попкорн багтсан байгаа.

Ор, хөнжлийн даавууг үзвэр бүрийн өмнө сольдог болохоор ариун цэврийн хувьд санаа зоволтгүй ажээ.