Хятад эрийн зохион бүтээсэн супер машин

Чен Юүнши хэмээх 27 настай эр 2015 оны Хайнанийн олон улсын автомашин үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаанд жинхэнэ дуулиан тарьжээ.

Тэрбээр өөрийн сонирхолдоо хөтлөгдөн машин зохион бүтээж түүгээрээ уг арга хэмжээнд оролцсон. Түүний бүтээсэн машин хамгийн үнэтэй Ламборжини машинаас дутахааргүй үнэтэй машин шиг харагддаг.

Одоогоор уг машинд ямар нэг нэр өгөөгүй бөгөөд замын хөдөлгөөнд оролцуулаагүй байгаа аж.

Чен Юүнши энэхүү машинаа зохион бүтээхэд зургаан сар, 5000 ам.доллар зарцуулсан байна. Тэрбээр орон нутгийн инженерийн сургуульд сурдаг бөгөөд энэхүү машиныг бүтээхэд хоёр жилийг зарцуулсан аж.