Хүүхэлдэйн киноны баатруудыг тэмцээний үзэгч болов

АНУ-д спортын арга хэмжээг үзэгчгүй зохион байгуулж байгаа. Хамгийн ойроос үзэх хэсгүүд хүртэл хоосон байгаа бөгөөд тухайн хэсэгт сурталчилгаа байршуулах болон эфирт зориулж компьютер график дүрслэл оруулж байгаа.


Колорадо дахь Денвер Бронкосын тэмцээн дээр “South Park” хүүхэлдэйн киноны баатрууд үзэгчдийн суудлыг эзэлсэн байна. Хүүхэлдэйн киноны зарим хэсэгт уг мужийн зохиомол хотод өрнөдөг тул хүүхэлдэйн киноны баатруудыг ийнхүү үзэгч болгосон аж.


Энэ удаагийн тэмцээнийг Кайл, Картман, Кени, Стэн, Алчуур, ноён Гаррисон, дарга болон бусад 1800 “цаасан хүн” үзэв.