Эхнэртээ эргэж очсон олны танил эрчүүд

Өөр бүсгүй сонирхох зан чанар эр хүний төрөлхийн инстинкт юм. Ямар ч эр хүн сайхан бүсгүй хажуугаар нь зөрж, өнгөрөхөд өөрийн эрхгүй эргэж хардаг гэнэ. Сайхны өмнө харц буруугүй гэж ярьдагтай холбоотой байж болох юм. Харин өмнөх амьдралдаа цэг тавин шинэ амьдрал зохиож буй эрчүүдийн дийлэнх нь 40 нас гарсан байдаг гэх судалгаа бий. Учир нь 40 наснаас хойш дахин дурладаг аж. Эрчүүд 40 нас хүртлээ амьдралын төлөө зүтгээд ажил, амьдрал нь тогтохоор дүгнэлт хийж эхэлдэг бөгөөд тэндээс өөр эмэгтэйг сонирхох, дурлах сэжүүр үүсдэг. Нэг ёсондоо дахин дурлах боломж бүрддэг. Зөвхөн нууц амрагтай болдогтой үүнийг холбож ойлгох нь буруу. Эхнэртээ ч дахин дурласан эрчүүд зөндөө бий. Гэхдээ эхнэрээсээ өөр бүсгүйд дурлаад дахин хуучин эхнэртээ “эргэсэн” олны танил эрчүүдийг тоймлоё.

“Бодь”-ийн Л.Болдхуяг Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяа

1990-ээд оны дундуур ёстой л олныг шуугиулж байв. Тухайн үеийн сайхан залуусын нэг болох Л.Болдхуягыг эхнэрээс нь булааж өөрийн болгож шар хэвлэлийн бай болж байв. Дуулиан шуугиантай эхэлсэн тэдний хамтын амьдрал 3 жилээс хэтрээгүй ч, дуучин бүсгүй том хүү Эрхэмбилэгээ төрүүлж байсан. Ноён Л.Болдхуягын хувьд хуучин эхнэртэйгээ эргэн суусан. Алдарт эрдэмтэн Лувсанвандангийн хүү тэрээр “Бодь” группийн ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн асан Л.Болдын төрсөн дүү юм. Тэрбээр 2005 оноос Шведийн Вант Улсын Монгол Улс дахь Өргөмжит Ерөнхий Консул, 2009 оноос Шведийн Вант Улсын Өргөмжит Консулаар ажиллаж байсан. 1996 оноос өнөөдрийг хүртэл “Голомт” банк болон “Бодь групп”-ийн удирдлагын багт 16 жил тасралтгүй ажиллаж, “Бодь интернэшнл” ХХК-ийн ерөнхийлөгч, “Бодь даатгал” ХХК-ийн ерөнхийлөгч, “Голомт” банкны ТУЗ-ийн гишүүн, “Бодь” группийн ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж иржээ.

П.Анужин гишүүний хөвгүүдийн аав Нандинзүрх

Монгол тулгатны 100 эрхэм баримтат нэвтрүүлгээрээ олонд танигдсан П.Анужин өдгөө УИХ-ын гишүүн болсон. Тэрээр анхны амьдралаасаа хоёр охинтой. Хоёр дахь амьдралаа найруулагч Б.Баатартай эхлүүлэх гэж оролдоод бүтээгүй. Учир нь анхны нөхрөөсөө албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байв. Мөн олны хэл амнаас ч эмээсэн байх. Харин бага хоёр хүүгийнх нь ааваар “Минтбаарны эзэн Нандинзүрх тодорсон цаг саяхан. Өөрийн эхнэр 4 хүүхдээ орхин П.Анужинтай дөрвөн жил амьдрав. Гэвч 20 жил ханилсан анхны эхнэрийнхээ хайр халамж, цай хоолыг санасан уу, П.Анужинг нялх биетэй байхад “төрхөмдөө буцсан” гэдэг. Аядуу зөөлөн дуутай П.Анужин бүсгүй хөвгүүдийнхээ аавтай эв найрамдалтай байдаг бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд Нандинзүрхээ дагуулсаар явж харагдсан. Гэвч ноён Нандинзүрхийн нандин зүрхэнд анхны эхнэр хүүхдүүд нь П.Анужин бүсгүйгээс илүү “хадаатай” явсан бололтой. Тэр аваал эхнэртээ буцсан.

Улсын начин, уртын дуучин Эрхэмбаяр

Төрийн наадмын дэвжээнд зодоглохын хажуугаар гэргийтэйгээ хослон дуулж, түмэн олонд хайрлагдсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин С.Эрхэмбаяр одоогоос 10-аад жилийн өмнө эхнэрээ залуу бүсгүйгээр сольсон тухай дуулиан шуугиан дэгдэж байв. Гэвч тэрээр эцсийн эцэст анхны гэргий гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяатайгаа нийлсэн сурагтай. Эхнэрээсээ өөр бүсгүйтэй хамтран дуулж байгаагүй С.Эрхэмбаяр начин гурван жилийн тэртээ Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглож, төрийн наадмын нээлтэд дуулж явсан, уртын дуучин Н.Аясуутай хамтран амьдарч байгаа сураг гарч байв. Гэвч залуу бүсгүй үе мултарсан улсын начин амрагаа орхисон гэнэ лээ. Дуучин Н.Аясуугийн хувьд хоолойны цараар нь “Өнөө цагийн Норовбанзад” хэмээн урлагийн томчууд, нэг үе мөр зэрэгцэж яваа андууд нь үнэлдэг.

“Гурван эхнэрт” А.Сүхбат аварга

Цагийн сайханд “жижиг” Сүхбат хэмээгдэж явсан УИХ-ын гишүүн асан, Даян аварга А.Сүхбат 40 нас гарсан хойноо амрагийн явдал, авгай хүүхний асуудлаараа олны анхаарлыг татах болсон. Анхны эхнэрээрээ Х.Баянмөнх аваргын ганц охин Баясгалантай эхлүүлж байсан тэрээр 2000 оны эхээр дуучин Т.Ариунаагийн гэрийн тогооч Содоо гэх бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон талаар тухайн үеийн хэвлэлүүд шуугиж байв. Гэтэл долоо найман жилийн өмнөөс 19-хөн настай Н.Гарамханд гэх үе мултарсан үзэсгэлэнт бүсгүйтэй амьдарч байгаагаа зарлаж байсан. Гэвч өөрийгөө Арабын шейхаар төсөөлж, өмнөх эхнэрүүдээрээ эргэж тойрч явдаг А.Сүхбат отгон эхнэрээсээ өнгөрсөн жил салсан. Тэрээр хоёр дахь эхнэр болох Содоо буюу Ж.Содномцэрэнтэйгээ хамт амьдарч байгаа. Содоо бүсгүй аваргад гурван хүүхэд төрүүлж өгч, өөртөө “аргамжсан”. Ж.Содномцэрэн бүсгүйн хувьд Rico’S рестораныг ажиллуулдаг.