“Эрдэнэс Монгол” ХХК-ийн экс дэд захирлын эхнэр өдрийн 90 сая төгрөгийн орлоготой

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан О.Одбаярын эхнэр Гэрэлтуяа өдрийн 90 сая төгрөгийн цалинтай гэнэ шүү. Нөхрөө хэдэн 100 дахин илүү орлоготой тэрээр сүүлийн гурван жил бизнесийн сүлжээ хийгээд ийнхүү баяжсан байна. Тус бизнесийн сүлжээний монгол дахь хамгийн том шахуу цолонд хүрсэн Гэрэлтуяа хатагтай саяхан шинэ цолны найр хийж, томоохон хэмжээний тансаг зэрэглэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан ажээ.

УИХ-ын гишүүн асан Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Л.Одончимэд агсны хүү О.Одбаярын хувьд өдгөө МАНын арын албанд хамгийн нэр нөлөө бүхий хүнээр тодроод байгаа. Магадгүй тус намд хамгийн их мөнгө хандивладаг “хандивлагч” байх.