Панда асрагчийн ажил: Жилд 23000 ам.долларын цалин + хангамж

Нэн ховордоод байсан хулсны баавгайн тоо толгойг өсгөхөд БНХАУ маш ихээр анхаарсан. Тэр ч утгаараа хулсны баавгай асрагчийн цалин өндөр байхын зэрэгцээ хангамж өндөр байдаг ажээ.


БНХАУ-ын Чэндуд хулсны баавгайн “халамж”-ийн төв байдаг. Уг төвд ажилладаг ажилчид жилд 23 000 ам.доллар нэмээд хангамж авдаг. Учир нь тэдний хийх ажил маш хүнд бөгөөд чин сэтгэлээсээ амьтанд хайртай байх ёстой. Тухайлбал, дэлхийн өнцөг булан бүрээс амьтны хүрээлэнгүүдээс ажилчид ирдэг бөгөөд тэдэнд хулсны баавгайн бамбаруушийг хэрхэн тэврэхээс эхлээд хоол ундыг нь тохируулах, эрхлүүлэхийг нь хүртэл бусдад заах зэргээр ачаалал ихтэй байдаг. Дашрамд дуулгахад Москва хотын амьтны хүрээлэн удахгүй хулсны баавгайтай болох бөгөөд амьтны хүрээлэнгийн ажилтан БНХАУ-д хулсны баавгай асрах сургалтад хамрагдаж байгаа гэнэ.
Хулсны баавгай нь төрөхөөсөө эхлээд нас бие гүйцэх хүртлээ 1000 дахин өсдөг. Нас бие гүйцсэн панда нь зөвхөн хулснаас гадна мах иддэг бөгөөд өлсөхөөрөө “хилэгнэж” ямаа руу дайрсан түүхтэй. Үүний зэрэгцээ хулсны баавгай нь чихэр, алим зэрэг амттанд дуртай.

Уншигч та бүхэнд БНХАУ-ын Чэндугийн нөөц газраас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.