Автомашин худалдан авахаар ирсэн 104 настай ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэн ҮНЭГҮЙ бэлэглэжээ

Ахмад дайчин 104 настай Клинт Жонсон 2020 оны Chevrolet Sonic автомашин худалдаж авахаар АНУ-ын Нью Йорк дахь “Joe Basil Chevrolet” автомашин худалдааны төвд очсон байна. Тухайн үед Клинт Жонсон хорь дахь нисэх хүчний бейсболын малгайг харсан тухайн худалдааны газрын удирдлагууд түүнд хүссэн машиныг нь үнэгүй өгөхөөр шийдсэн байна.


Учир нь тус худалдааны төвийн зүгээс ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн “Veteran Vehicles” хөтөлбөрийг хэрэгжүүлж үнэгүй машин өгдөг байсан. Улмаар цар тахлын улмаас уг хөтөлбөрөө зогсоогоод байсан ч 104 настай ахмад дайчинг хараад хүндэтгэл үзүүлэн хүссэн машиныг нь үнэгүй өгөхөөр болсон нь энэ ажээ.