Дэлхийн талыг эзэлж явснаас өөр түүхгүй үлдсэн монголчууд өнөө цагт дэлхийд нэрээ дуурсгаж явна. Хүннү рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг “хормын” дотор дэлхийд танигдаж, нэрээ мандуулсан гэхэд хилсдэхгүй.


Тэгвэл Холливудын ертөнцөд монгол бүсгүй цахиур хагалж явна. Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрийг бүтээснээр эх орондоо төдийгүй дэлхий даяар танигдаж эхэлсэн. Үүгээр ч зогсохгүй Wonder Woman- Throne Room Amazon /2017 он/, Ben-Hur Khutu /2016 он/, Ex Machina- Jade /2014 он/, Intelligence– Tuva Olsen Main role– 6 episodes /2019 он/, Peaky Blinders Li 1 episode (“The Loop”) /2019 он/ зэрэг Холливудын хэд хэдэн алдартай цуврал болон нэг ангит кинонд дүр бүтээсэн аж.
Б.Ганчимэгийн сүүлийн үеийн гэрэл зурагнуудаас хүргэж байна.