Үе үе хит дуу гаргаад аль болох хэл аманд өртөхгүйхэн шиг нэг нөхөр хоёр хүүхдийнхээ хамт амьдрахыг илүүд үздэг Б.Уранзаяа сүүлийн үед шүүмжлүүлэх болжээ.
Тодруулбал, саяхан болж өнгөрсөн шинэ жилийн “халтуур”-уудад тэрбээр амьдаар дуулахдаа тун тааруу дуулсан гэх мэдээлэл байна. Үүгээр ч зогсохгүй хэмжээ дамжаа нь хэтэрсэн хэт гоёл нь түүнд зохихгүй байсныг түүнийг баяр дээрээ дуулуулсан хамт олнууд ч ярьж байв.
Мөн урлагийн хүний алтан дүрэм болох дуугаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан, нүүрний баясгалантай дуулахыг мартдаг гэнэ шүү. Хусамаа голсон хүүхэд шиг урвайсан байдалтай дуулсан нь шүүмжлэлд өртсөөр байна.
Уран сайхан нэр шигээ уран гоё гоёлгүй, гургалдай мэт уянгалсангүй хэмээв.