Wasabies хамтлагийн гишүүн асан дуучин Энхгэрэл өдгөө хүний хань, хүүхдийн ээж болсон.

Багагүй чинээлэг айлын бэр болсон тэрбээр хүүхэд гаргасан гээд чимээ алдарсангүй, өөрийн инстграммаа хөгжүүлж, реклам сурталчилгаанд тоглож завгүй гүйх болсон.

Тэгвэл түүний нөхөр Хангал эхнэрээ жолооны курс төгслөө гэж бэлэг болгон автомашин бэлэглэжээ.

Гэнэтийн бэлгэнд цочирдсон дуучин бүсгүй хагартлаа баярлаж, автомашиныхаа түлхүүрийг гардах үедээ уйлсан гэнэ шүү.