“ТВ5” телевизээр овоглогдон олны танил болж байсан хөтлөгч Л.Дөлгөөн хэдэн жилийн өмнөөс “Монгол HD” телевизийн албат болж “Эмчийн эсрэг интернет” гэх тун сонирхолтой нэвтрүүлгийг хөтөлж байв.
Тэгвэл тэрээр саяхан амаржиж гуравдахь хүүхдээ төрүүлсэн байна.

Энэ тухайгаа “Бид 2 ингэж гараад дахин нэг хөөрхөн аз жаргалаа хүлээж авлаа.

Интермэд эмнэлэгийн эмэгтэйчүүд төрөх тасгийнхан, тэр дундаа Батнасан эмчдээ маш их баярлалаа, чадвартай эмч сувилагч, найдвартай орчинд амаржсан болохоор маш сайхан тайван байлаа. Аз жаргалтай мөчүүд минь… 3 сайхан залуугийн ээж аав боллоо” гэжээ.


Хөтлөгч бүсгүй том хүүгээ АНУ-д төрүүлсэн байдаг. Хүүгийнхийг нь том хүүгийн аавыг нэр нөлөө бүхий улс төрийн том төлөөлөгч гэх шуум байдаг. Үнэн худлыг хэн мэдлээ. Ямартаа ч тэрээр том хүүдээ хоёр дүү төрүүлж өгч, бүл нэмсэн байна.

Дашрамд дуулгахад, хөтлөгч Л.Дөлгөөнн “MCS” группэд маркетингийн албанд давхар ажилладаг гэх юм билээ.