Одоогоос жил орчмын өмнө Фантастик продакшны “37-р точка” цуврал кино үзэгчдийн анхаарлыг татаж, нэгэн хэсэг шуугиулж байв.

Тэгвэл тус киноны эхний хэдэн ангид цаас шиг цагаан цайлган сэтгэлтэй, дурлалдаа шатаж яваад амиа алддаг баян айлын эрх танхи сагсуу бацаан Тулгатын дүрийг дүрийг бүтээсэн залуу жүжигчин Отгонбаяртай танилцъя. Кинонд тоглохын тулд богино хугацаанд нэлээдгүй жин хаясан тэрээр өсч яваа уран бүтээлч.
“37-р Точка”-д тоглосны дараа олон найруулагчийн хараанд өртөж уран бүтээлийн санал ар араасаа хөврөх болсон гэдэг.


Жүжигчин Отгонбаяр өдгөө 25 настай бөгөөд эхнэр хүүгийн хамт амьдардаг.