“Call Pro” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, “Faro education” англи хэлний сургалтын төвийн захирал, “Ub comedy” клубын гишүүн Комедиан Б.Идэр-Од хоолны дуршил ихтэй мяраалаг бүсгүйчүүдийг хурцлав.


Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ходоод, хоолны дуршилаа удирдаж чадсан хүн өөрийгөө бүхэлдээ удирдаж сурах замд ордог. Өдөрт 100 үг цээжлэх бол бүүр дараагийн амархаан дадал юм уг нь” гэжээ.
Мөн англи хэл суралцаж буй залууст хандаж “Сурахаар зорьж ирсэн залууст айхтар хязгаарлалт байдаггүй. Гол нь хүмүүс “номалдана” гэдэг шиг тогтмол, нэгэн хэмээр ажиллахын хүч ямар агуу байдгийг тэр бүр ойлгодоггүй. Чи өдөрт жаахан хий, гэхдээ зогсохгүй хий. Эргээд харахад чи маш ихийг хийсэн байх болно.

Ихэнх хүмүүс өөртөө маш их ачаалал өгөөд, маргааш нь нурмайдаг. Үүний оронд бид өөрийн хэмнэлээ олох чухал. Хэмнэлээ олоход сахилга бат, алсын хараа шаардана” гэсэн байна.