Нэгэн цагт өөрийн дуу хоолойгоороо ард олноо баярлуулж, үеийнхээсээ авъяасаараа цойлж явсан дуучид хаана явна вэ. Нэгэн цаг үед дуучин гэх тодотголтой, тэргүүний ажилтан гэх шошготой, ард түмэндээ хүндлэгдэж, хайрлагдаж явсан олон дуучид сураг алдарч, бүр сүүлдээ мартагдах шахаад байна.

Нэг үеэ бодвол ч Монголын хөгжмийн ертөнц залуу халаагаар хүч сэлгэж, сонирхолтой уур амьсгал бүрдэж байгаа ч сайн дуучин, сайхан дууг бид мартаж орхихыг хүсдэггүй. Гайхалтай дуу хөгжим агшин зуур чихнээ хүрч, насан туршид зүрх сэтгэлийн гүнд үлдэж, сэтгэл оюуныг баясгадаг нь үнэн билээ. Он цаг улирах тусам эртний дуучин нь бүү хэл дуу нь хүртэл мартагддаг ч “дурсамж” болон сэргэж чаддаг нь царааг нь илтгэдэг ч гэж бас болох.

Олон тооны чанаргүй уран бүтээл хийснээс чанартай хэдэн бүтээл төрүүлэх нь цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр үнэ цэнээ хүлээн зөвшөөрүүлж байдаг. Тэгвэл нөгөө талд нийтийн дууны урлагаас эхлээд рок попын ертөнцөд чансаатай дуучин уу, чанар муутай дуучин уу гэдэг нь ялгагдахаа байж хэн дуртай нь, солгой хоолойтой биш л бол дуучин гэх тодотгол наагаад дуулж хуурдаад явж байгаа хэсэг бий. Хэсэгтээ л дуучин гэх нэрийн доор дуулж, хуурдаж хэд гурван дуу хийчихээд усанд хаясан чулуу аятай сураг алдарсан дуучин гэх тодотголтой хүмүүс ч их байна. Тэгвэл тэдний хаана, юу хийж байгаа бол гэдэг таньд сонирхолтой бөгөөд содон байх гэсэн үүднээс анзаарч харж үзлээ. Ингээд олныг үл нуршин тэд цаг хугацааны эрхээр урлагаа орхисон уу, аль эсвэл дуучин гэдгээ мартсан уу, ерөөс урлаг тэднийг гаргаад шидчихсэн үү гэдгийг хамтдаа нэг тоймлоё.

Хүүхдийн дууны “ хөөрхөн” Азаа


Бяцхан охин “Тавтай нойрсоорой” дууг дуулан хүүхэд болгоны сонсох дууны нэг болж байсан нь өдгөөгийн залуу дуучин Б.Аззаяа. Тэрбээр дөрвөн настайгаасаа эхлэн дуулсан нэгэн. Хэдхэн жилийн өмнө “Сүүн далай ээж” хэмээх дууг шинэчлэн дуулж, олны сонорт хүргэсэн нь бас л урлагийн тайзнаа чамгүй амжилт дагуулаад авсан билээ. Харин дуучин маань өнгөрсөн нодлин намар “Алтайн хүдэр”-ийн босс Баян Базараа гэх өөрөөсөө үе мултарсан эртэй дэр нэгтгэж, хүүхдийг нь төрүүлсэн. Lady Gaga -гийн продюсер Adam H түүний баг хамт олонтой хамтран ажиллах болсон тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлж байсан тэрбээр уран бүтээлээрээ нам гүмхэн болсон. Тэгвэл дууч бүсгүй нэлээд намба суусан төрхтэйгээр инстрагммтаа эргэн ирлээ.


Халуухан Х.Акабота


“Universe best songs” наадамд оролцож олноо танигдсан дуучин Акбота “Мотив” хамтлагийн Ганбаатай гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Гэвч хосуудын амьдрал бүтээгүй. Х.Акбота хүүгээ өөрөө өсгөж байгаад Австрали улсад нэлээдгүй хэдэн жил ажиллаж, амьдарч байгаа билээ. Дууч бүсгүй харь оронд байхдаа охинтой болж бүл нэмсэн. Гэвч түүний хоёр дахь амьдрал нь бүтээгүй. Түүний фэнүүд бараг зэрэг жин нэмсэн чинь их зохиж, сайхан харагдаж байна хэмээн магтдаг.


Шавилхан биетэй сайхан хоолойтой С.Бичүү


“Будаггүй уруулын амт” дуугаараа нэгэн цагт залуусыг эморуулж явсан Хэнтий нутгийн шавилхан биетэй, сайхан хоолойтой С.Бичүү сүүлийн хэдэн жил нам гүм амьдрах болсон. Гэхдээ тэр зүгээр суусангүй, уран бүтээлээ тууривсаар байгаа. Өдгөө гурван хүүхдийн эцэг болж намба суусан тэрээр хувийн жижигхэн бизнестэй гэсэн. Дуучин залуугийн хувьд нэгэн хэсэг “Энхрийлмээр” дууны клипэнд тоглосон бүсгүйтэй учир ургуулсан гэх хэл аманд өртөж байсан ч гэр бүлээ орхиогүй. Тун удахгүй “Аавыгаа би санаад байна” нэртэй уран бүтээлээ цацахаар төлөвлөж байна.


Дуучны карьераа орхисон BX


“New Star” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж хайрын тухай дуунуудаараа нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан дуучин BX буюу Ц.Батбаатар сураг алдраад удаж буй.
Уран бүтээлээсээ завсарлага авсан түүнийг хаана юу хийж яваад битүүхэн сураг тавьж, санагалзах хүн цөөнгүй. Хамгийн сүүлд дуучин Содкотой хамтран “Үргэлжлэл” нэртэй дуу дуулснаас хойш сураг алдарсан дуучин BX уран бүтээлээ орхиж тэс өөр мэргэжлээр ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд эхнэр О.Үентэйгээ нийлж тус улсын Техас мужид гоо сайхан маникюр педикюрын газарт “хумсны засалчин” буюу маникюрчин хийдэг болсон гэдэг. Хумс засаад багагүй хугацааг үдсэн дуучин BX мэргэжлийн түвшинд мэргэшиж, багагүй үйлчлүүлэгчтэй болсон гэдэг.

Хөөрхөн охины ээж Г.Эгшиглэн


Сүүлийн үед юу хийж байгаа нь тодорхойгүй сураг алдарсан дуучдын нэг бол яах аргагүй Эгшиглэн. Өөрийн гэсэн CD ч гаргаж амжилгүй урлагаас хөндийрсөн дуучин шувуухай маань хувийн амьдралаа илүүд анхаарах болсон. Нэгэн хэсэг хар тамхины хэрэгт орооцолдож явсан тэрээр хөөрхөн охины ээж болж нас намба суужээ.

“Хайрын хос дууч” Мөнхбат, Үүрээ


“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдэг оролцогчид болж урлагийн карьераа эхэлсэн Үүрээ, Мөнхбат нар нэг хэсэг хамтран уран бүтээл хийж байсан ч “Чиний хайранд” цомгоосоо хойш тайзнаа харагдсангүй. Рок поп төдийгүй урлагийн салбарт хамтран ажиллаж хослон дуулсаар байгаад бие биедээ ээнэгшин дасаж хослон амьдарч байгаа хосуудыг алийг тэр гэхэв. Тэдний нэг Үүрээ, Мөнхбат нар байсан. Гэвч тэдний дотно харьцаа хослон дуулахад хүртэл саад тотгор болсон гэж болно. Хайр сэтгэлийн холбоотой болсон хос дуучид маань эцэс сүүлдээ хамтран дуулахаа ч байж урлагаас хөндийрч эхэлсэн гэж болно. Харин олон жилийн дараа тэд тус тусын амьдралтай болсныхоо дараахан бизнесийн хамтрагчид болсон сураг дуулдана лээ.

Мөрөөдөлдөө хүрсэн баян дуучин


Цагтаа зохиолын дууны “гүнж” гэгдэж байсан МУГЖ Т.Баясгалан, Кёкшюүзан Д.Батбаяртай дэр нэгтгэж хүүхдүүд төрүүлснээс урлагаас хөндийрсөн. Нэгэнтээ “Би Монголын хамгийн баян эмэгтэй болно” хэмээн ам тангараг өгч түүнийхээ төлөө тууштэй зүтгэж хөдөлмөрлөж яваа бүсгүй гэвэл Т.Баясгалан. Баян айлын бандгар эхнэр болоод урлагаа орхисон уу, аль эсвэл гавьяат цол гуншин аваад өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарсан уу бүү мэд. Тайзнаа үзэгдэж харагдахгүй олоон жил болж байна. Гавьяатын тэмдэг зүүсэн хүн тэтгэвэрт гарч уран бүтээлээ орхидог гэдэгт бүрэн итгэсэн хүн гэвэл Т.Баясгалан гэж ойлгож болох юм.